Татварын үйлчилгээ

Татварын зөвлөгөө өгөх

 Манай мэргэшсэн зөвлөхүүд таньд тулгарч байгаа татварын холбогдол бүхий хүндрэлтэй асуудлын хүрээнд зөвлөгөө өгч, хуулийн дагуу үр дүнтэй шийдвэрлэхүйц боломжит хувилбаруудыг дэвшүүлэх замаар асуудлыг шийдвэрлэж, онол практикийн түвшинд санал дүгнэлт гаргадаг.

Татварын зөвлөгөө өгөх үйлчилгээ нь татварын хуулийн хэрэглээ болон татварын асуудлыг шийдвэрлэхэд явагдах процесс ажиллагаа, маргаантай асуудлыг шийдвэрлүүлэхэд шаардлагатай зөвлөгөөг хүргэх үйлчилгээ юм. Монгол улсын татварын багц хууль болон давхар татварын гэрээний дагуух асуудалд тухайлсан хуулиар  нарийн мэргэшсэн татварын зөвлөх болон хуульчийн багийн зөвлөгөө, зөвлөмж өгнө. Татварын хууль, давхар татварын гэрээг  татварын тайланд хэрхэн хэрэглэх болон тухайн хууль, гэрээний зүйл заалтыг хэрэглэхэд ямар процесс ажиллагаа явагдах, шаардлагатай баримт материалын талаарх зөвлөгөө юм. Зөвлөгөө нь бичгээр болон уулзалтын хэлбэртэй байна. Татварын зөвлөгөө өгөх үйлчилгээний төлбөрийг зарцуулагдах баг цагийн үнэлгээнд үндэслэн тогтооно.

 

Татварын тайлан, мэдээ бэлтгэх

 Манай чадварлаг мэргэжилтнүүд үйлчлүүлэгч байгууллагынхаа татварын бүхий л төрлийн тайлан болон мэдээг Монгол улсын хууль тогтоомж болон олон улсын гэрээнд нийцүүлэн мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэдэг.
Татварын тайлан, мэдээ бэлтгэх үйлчилгээ нь харилцагч байгууллагын тайлагнавал зохих татварын тайлан, мэдээг ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр бэлтгэн татварын байгууллагад тайлагнах, хяналт шалгалтанд хамруулах үйлчилгээ юм.
Бид санхүүгийн анхан шатны баримтанд үндэслэн татварын тайланг бэлтгэх хүртлэх үе шатанд хийгдэх бүхий л ажиллагааг баримтжуулан, холбогдох баталгаажуулалтыг хийж архивлан харилцагчид хүлээлгэн өгдөг.Манай байгууллагын бэлтгэсэн тайлан, мэдээ татварын хяналт шалгалтанд хамрагдахад татварын байгууллагад  тухайн гүйцэтгэсэн тайлан мэдээтэй холбоотой тайлбар гаргах, харилцагчийг төлөөлөн оролцох үйл ажиллагаа мөн хамаардаг. Манай мэргэжилтнүүд татвар болон санхүүгийн үйлчилгээг хослуулан тэдгээрийн харилцан уялдаанд нарийн хянамгай хандан тайланг бэлтгэснээр үйлчлүүлэгчид учрах ирээдүйн эрсдлийг үлэмж хэмжээгээр бууруулах боломж бүрдүүлдэг юм.Татварын тайлан, мэдээ бэлтгэх үйлчилгээний төлбөрийг хийж гүйцэтгэх болон хянах баг цагийн ажлын үнэлгээнд үндэслэн тогтооно.

Татварын хяналт шалгалт хийх, эрсдлийг үнэлэх

 Татварын хяналт шалгалт хийх, эрсдлийг үнэлэх үйлчилгээ нь үйлчлүүлэгч байгууллагынхаа бэлтгэгдсэн татварын тайлангуудад мэргэжлийн үл итгэх байдлаар хандан,  монгол улсын татварын багц хууль, эрх зүйн акт болон давхар татварын гэрээг баримтлан хяналт, шалгалт хийж тухайн үйлчлүүлэгчид учирч болох эрсдлийг тодорхойлно. Манай татварын хяналтын баг үйлчлүүлэгч байгууллагын удирдлагад тухайн байгууллагын үйл ажиллагааны хүрээнд татварын хуулийн хэрэгжилтийн байдлыг тогтоож, хуулийн дагуух татварын боломжит эрсдлийг тооцож тайлагнадаг.Татварын хяналт шалгалт хийсэн үр дүнг зөвлөмж байдлаар харилцагчид илгээх бөгөөд тухайн зөвлөмжийг цаашид хэрэгжүүлэн ажиллахад мэргэжлийн туслалцаа үзүүлнэ. Үйлчилгээний төлбөр хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн  баг цагийн үнэлгээнд үндэслэн тогтооно.

 

Татвартай холбоотой асуудлыг судалж, санал дүгнэлт гаргах

 Татвартай холбоотой асуудлыг судлаж, санал дүгнэлт гаргах үйлчилгээ нь гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагчдад зориулан татварын орчинг судлаж ашигтай хөрөнгө оруулалт хийхэд нь туслалцаа үзүүлдэг. Мөн үйлчлүүлэгч талын тухайлсан нөхцөл байдалд хараат бус зөвлөхийн хөндлөнгийн мэргэжлийн санал дүгнэлт гаргах, бодит нөхцөл байдлыг тогтоох үйлчилгээ юм. Бид монголын татварын орчин болон хууль эрх зүйн хүрээнд хөрөнгө оруулалтаас олох ашиг болон эрсдэлийн түвшинг судлан мэдээллээр хангадаг. Үйлчлүүлэгчид шаардлагатай татварын холбогдол бүхий асуудалд тухайн салбарт нарийн мэргэшсэн татварын зөвлөх, хуулчийн багийн онол болон хууль хэрэглээний түвшинд судалгаа хийж үр дүнг тайлагнана. Шинээр бизнес эрхлэгч нарт татварын орчны судалгааг хийж, татварын төлөвлөлт хийнэ. Үйлчилгээний төлбөр хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн  баг цагийн үнэлгээнд үндэслэн тогтооно.
 

Татварын хяналт шалгалт, маргаантай асуудлаар төлөөлөн оролцох

 Манай мэргэжилтнүүд татварын төрөл бүрийн хяналт шалгалт болон нийгмийн даатгалын шалгалтанд үйлчлүүлэгчийнхээ хууль ёсны эрх, ашиг сонирхлыг дээд хэмжээнд хамгаалан төлөөлөн оролцдог. Маргаан таслах зөвлөл болон шүүхийн шатанд үйлчлүүлэгчийнхээ маргаантай асуудлыг шийдвэрлэхэд хуульч-татварын зөвлөх биечлэн төлөөлөн оролцож эрх зүйн болон татварын зөвлөх үйлчилгээг нэгэн зэрэг хүргэнэ. Хуульч-татварын зөвлөх мэргэжилтнээс  үйлчилгээ авснаар үйлчлүүлэгч нь татварын зөвлөх болон өмгөөлөгчийн үйлчилгээг давхардуулан авах шаардлагагүй болдог. Татварын хяналт шалгалт, шүүхийн шатанд явцад ярилцлага, тайлбар өгөх, маргаантай байгаа асуудалд хариу тайлбар хүргүүлэх, татварын акт, шийдвэрийг харилцагчид тайлбарлах, дээд шатны байгууллагад гомдол, нэхэмжлэл гаргах, шүүхийн байгууллагад төлөөлөн оролцох үйл ажиллагааг хамруулна. Хяналт шалгалт, маргаан таслах зөвлөл, шүүхийн шатанд үйлчлүүлэгч талыг бүрэн төлөөлж маргаантай асуудлыг шийдэхэд тулгарч байгаа бодит байдлын тухай үйлчлүүлэгч талыг бүрэн мэдээллээр хангаж, эрх ашгийг хамгаалахад анхаарлаа хандуулдаг. Бид мэргэжлийн ур чадвар, ажлын туршлагандаа түшиглэн шалгагч байгууллагатай нягт холбоотой ажиллаж, гарч болох эрсдлийг багасгахад шаардах нотлох баримт болон үйлчлүүлэгчийн талд эерэгээр шийдвэрлэж болох хуулийн боломжийг хугацаа алдалгүй тодорхойлж бодитой ажлын үр дүнг бий болгохыг зорьдог.