Нягтлан бодох бүртгэлийн үйчлилгээ

Санхүүгийн тайлан бэлтгэх үйлчилгээ /Нягтлан бодох бүртгэлийн аутсорсонг/

 Манай чадварлаг мэргэжилтнүүд үйлчлүүлэгч байгууллагынхаа санхүүгийн тайланг Монгол улсын хууль тогтоомж болон НББОУС-д нийцүүлэн мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэдэг. Бид санхүүгийн анхан шатны баримтанд үндэслэн санхүүгийн тайланг бэлтгэх хүртлэх үе шатанд хийгдэх бүхий л ажиллагааг баримтжуулан, холбогдох баталгаажуулалтыг хийж архивлан харилцагчид хүлээлгэн өгдөг. Манай компани нь зөвхөн санхүүгийн тайлан гаргах үйлчилгээ төдийгүй татварын тайлан бэлтгэх үйлчилгээг ч мөн хослуулан хүргэдэг. Бид санхүү болон татварын үйлчилгээний харилцан уялдааг ханган, нарийн хянамгай хандан тайланг бэлтгэснээр үйлчлүүлэгчид учрах ирээдүйн эрсдлийг үлэмж хэмжээгээр бууруулах боломж бүрдүүлдэг юм. Мөн санхүү, татварын тайлан бэлтгэх цогц үйлчилгээнээс гадна нягтлан бодох бүртгэлийн ажиллагааг хэсэгчлэн гүйцэтгэх үйлчилгээг ч бид үйлчлүүлэгчиддээ санал болгодог юм. Нягтлан бодох бүртгэлийн аутсоронгийн үйлчилгээний төлбөрийг гүйцэтгэх баг цагийн үнэлгээнд үндэслэн тогтооно

 

Нягтлан бодох бүртгэлийн зөвлөгөө өгөх

Манай мэргэшсэн зөвлөхүүд таньд тулгарч байгаа нягтлан бодох бүртгэлийн холбогдол бүхий хүндрэлтэй асуудлын хүрээнд зөвлөгөө өгч, хуулийн дагуу үр дүнтэй шийдвэрлэхүйц боломжит хувилбаруудыг дэвшүүлэх замаар асуудлыг шийдвэрлэж, онол практикийн түвшинд санал дүгнэлт гаргадаг.

  • Нягтлан бодох бүртгэлийн  олон улсын стандарт

  • Монгол улсын мөрдөж буй санхүүгийн стандартууд

  • Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль

  • Аудитын тухай хууль

  • Зөрчлийн тухай хууль

  • Бусад холбогдох эрх зүйн актын

хүрээнд нарийн мэргэшсэн зөвлөх-хуульчийн нягтлан бодох бүртгэлийн зөвлөгөө үйлчлүүлэгчид хүргэж байна. Стандартын практик хэрэгжилтийг хангахад чиглэсэн зөвлөгөө, зөвлөмж өгч, хэрэгжүүлэхэд бодит туслалцаа үзүүлнэ. Мөн үйлчлүүлэгчийн нягтлан бодох бүртгэл хөтлөн явуулахад тулгарч буй бэрхшээлийг арилгахад чиглэсэн санхүүгийн програмын сонголт, анхан шатны баримтын бүрдүүлэлт хийх, тооцоо тооллого хийхэд анхаарах зүйлс зэрэг өдөр тутмын ажил гүйлгээтэй холбоотой асуудалд өөрсдийн мэргэжлийн туршлагад үндэслэн хуулийн дагуу шийдлийг тодорхойлж өгнө.  Зөвлөгөө нь бичгээр болон уулзалтын хэлбэртэй байна. Нягтлан бодох бүртгэлийн зөвлөгөө өгөх үйлчилгээний төлбөрийг гүйцэтгэх баг цагийн үнэлгээнд үндэслэн тогтооно.


Санхүүгийн тайланд шинжилгээ хийх, зөвлөгөө өгөх

Санхүүгийн тайланд шинжилгээ хийх үйлчилгээ нь санхүүгийн тайланд үйлчлүүлэгч талын хүсч байгаа эдийн засгийн шинжилгээг хийх, үр дүнг боловсруулан шийдвэр гарахад шаардах мэдээллийг бэлтгэж танилцуулна. Бизнес төлөвлөгөө боловсруулах, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг боловсруулахад шаардагдах эдийн засгийн үзүүлэлтийг тооцож бэлтгэнэ. Үйлчлүүлэгч талын тухайлсан нөхцөл байдалд хараат бус зөвлөхийн хөндлөнгийн санал дүгнэлт гаргах, бодит нөхцөл байдлыг тогтоох үйл ажиллагаа юм. Санхүүгийн тайлангийн шинжилгээ хийх үйлчилгээний төлбөрийг гүйцэтгэх баг цагийн үнэлгээнд үндэслэн тогтооно.


Нягтлан бодох бүртгэл бодлогын бичиг баримт боловсруулах

Байгууллагын нягтлан бодох бүртгэлийн суурь зарчмыг тодорхойлох бодлогын бичиг баримтыг үйлчлүүлэгчийн үйл ажиллагааны онцлог, санхүүгийн тайлагналын олон улсын стандарт, нягтлан бодох бүртгэлийн тухай хууль бусад эрх зүйн актад нийцүүлэн боловсруулах үйчилгээ юм. Мөн үйлчлүүлэгчийн бодлогын бичиг баримтыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхэд зөвлөгөө өгөх, шаардлагатай шийдвэр гаргахад удирдлагыг мэдээллээр хангах, бодит туслалцаа үзүүлэх үйлчилгээг мөн хамардаг. Үйлчилгээний төлбөрийг гүйцэтгэх баг цагийн үнэлгээнд үндэслэн тогтооно.