Хамтын ажиллагаа

ТМЗ

Тод Такс ХХК нь Татварын Мэргэшсэн Зөвлөхүүдийн Нийгэмлэгт (ТМЗ Нийгэмлэг) 2007 онд жинхэнэ гишүүнээр элссэн бөгөөд нийгэмлэгийн анхны гишүүдийн нэг билээ. Тод Такс ХХК нь ТМЗ Нийгэмлэгт гишүүнээр элсэн орсон цагаас эхлэн нийгэмлэгийн үйл ажиллагааг бүхий л талаар дэмжин ажиллаж, салшгүй харилцаатай байсаар ирсэн билээ. Түүнчлэн ТМЗ Нийгэмлэг нь Тод Такс ХХК-нд татварын хууль эрх зүйн орчин, татварын мэргэшсэн зөвлөхийн тогтолцоо, ОУ-ын татварын асуудлууд болон практик туршлага гэх мэт мэргэжлийн хүрээний асуудлаар дэмжлэг үзүүлж мөн хамтран ажилладаг юм.

 

Тод Такс ТМЗ ХХК-ийн зөвлөхүүдийн ТМЗНийгэмлэгтэй хамтран тавьсан илтгэлүүд:

Огноо

Үйл ажиллагаа

Зохион байгуулагдсан

газар

Илтгэлийн агуулга

Илтгэлийн

хэл

2014/11/07

ТМЗ-ийн үйлчилгээ үзүүлэгч компаниудын захирлуудын Анхдугаар Уулзалт

Хурлын танхим, Континентал зочид буудал, Улаанбаатар хот, Монгол улс

Ази Номхон Далайн Орнуудын Татварын Зөвлөхүүдийн Холбооны 2014 оны Олон Улсын Татварын Хурлын талаарх танилцуулга

Татварын суурь бууруулах, ашиг шилжүүлэх явдалтай тэмцэх Эдийн Засаг Хамтын Ажиллагааны Байгууллагаас гаргасан үйл ажиллагааны төлөвлөгөө болон үүний талаарх Ази Номхон далайн бүсийн орнуудын байр суурь

Монгол

Ишигэ Тошиказү ТМЗ ХХК

Тод Такс ХХК нь 2014 оны 6 дугаар сард зохион байгуулагдсан Монгол-Японы Хамтын Ажиллагаа Хоёрдугаар Чуулганд оролцож Япон улсын татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч Ишигэ Тошиказү ТМЗ ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан юм. Энэхүү санамж бичгийн хүрээнд талууд татварын зөвлөх үйлчилгээний талаарх туршлага хуваалцах, мэргэжилтэн солилцох, татварын зөвлөх үйлчилгээг хамтран үзүүлэх гэх мэт өргөн хүрээнд хамтран ажиллах юм.

 

МҮХАҮТанхим

Тод Такс ХХК нь МҮХАҮТанхимтай хамтран гадаадын хөрөнгө оруулагчдад Монгол улсын татварын систем, татварын хууль эрх зүйн орчныг сурталчлан таниулах, мэдээлэл хүргэх, зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулдаг билээ. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Тод Такс ХХК-ын татварын зөвлөхүүд нь дараах илтгэлүүдийг тавьсан байна.

Огноо

Үйл ажиллагааны нэр

Зохион байгуулагдсан газар

Илтгэлийн нэр

Илтгэлийн хэл

2014.05.28

Монгол Австрийн Бизнес Уулзалт

Улаанбаатар, Монгол

Монгол Улсын Татварын Орчин

Англи

2014.06.23-2014.06.24

Монгол Польшийн Эдийн Засгийн Форум

Улаанбаатар, Монгол

Монгол Улсын Татварын Орчин

Монгол - Англи