ТОД ТАКС ТМЗ ХХК нь 2007 оноос хойш татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг 28 салбар чиглэлд, 203 хувь хүн, хуулийн этгээдэд хүргээд байна. Мөн татвар төлөгч нартаа 2008, 2015 онуудын татварын өршөөлийн хуулиар олгогдсон боломжоо ашиглахад туслалцаа дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан билээ. Манай байгууллагын нийт харилцагчдын дийлэнх нь 5 буюу түүнээс дээш жил хамтран ажиллаж байгаа нь биднийг эрхэм зорилгодоо хүрсэн үйлчилгээг хүргэж байгааг харуулж байна.
Түүнчлэн олон улсын төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буй байгууллагуудад татвар болон санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлж, татварын албанд бүртгүүлэх, татан буулгах, төлөөлөн татварын маргаанд оролцох зэрэг ажлыг голчлон хийж гүйцэтгэж байна.
Мөн хөтөлбөртэй холбогдуулан Монгол Улсад нэвтрүүлэх бараа, хэрэгжүүлэх ажил, үйлчилгээнд ногдуулдаг аливаа тариф, гаалийн татвар, импортын болон экспортын татвар болон бусад төстэй татвараас нийт 71,3 сая ам доллар, хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах бараа, ажил, үйлчилгээнд ногдуулдаг худалдааны татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, онцгой албан татвар, хөрө
нгө шилжүүлэхтэй холбогдон гарах татвар болон бусад төстэй татвараас 12,5 сая ам долларыг тус тус чөлөөлүүлж ажилласан туршлагатай.
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|