Олимпиад зохион байгуулах
Тод Такс ТМЗ ХХК нь 2014 оны 6 сард Татварын бүртгэлийн Улсын Анхдугаар Онлайн Олимпиадыг Новасофт ХХК-тай хамтран Татварын мэргэшсэн зөвлөх нийгэмлэгийн 10 жилийн ойн хүрээнд амжилттай зохион байгуулсан. Тус олимпиад нь нийт оролцогчдыг дараах мэргэшлийн түвшинд ангилж мэдлэг ур чадварыг нь сорьсон юм.
ДэлгэрэнгүйТатварын уралдаан тэмцээн зохион байгуулах
Манай байгууллага 2009 онд “Татварын хуулийг хэн сайн мэдэх вэ?” тэмцээнийг нийт их дээд сургуулийн оюутнуудын дунд Татварын ерөнхий газар болон ТМЗөвлөхийн нийгэмлэгтэй хамтран зохион байгуулж ивээн тэтгэсэн.
ДэлгэрэнгүйХууль эрх зүйг олонд таниулах
Манай байгууллага татварын хууль болон өөрсдийн үйл ажиллагааг олонд танилцуулах сурталчилах зорилгоор Сангийн яам болон Татварын ерөнхий газрын нээлттэй хаалганы өдөрлөгт жил бүр тогтмол оролцдог
ДэлгэрэнгүйОлон улсын татварын чуулган дэмжин ажиллах
Манай компани 2019 оны 9 сард Монгол улсад зохион байгуулагдсан АЗИ НОМХОН ДАЛАЙН ОРНУУДЫН ТАТВАРЫН МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХИЙН олон улсын чуулганыг дэмжиж ажиллав.
ДэлгэрэнгүйОюутан дадлагажуулах
Бид нийгмийн хариуцлагын хүрээнд нягтлан бодох бүртгэлийн ангийн оюутнуудыг өөрийн байгууллагын бааз нөхцөлөөр ханган удирдамжийн дагуу тогтмол дадлагажуулж ирсэн.
ДэлгэрэнгүйХүүхэд хамгааллын бодлогыг дэмжих
Бид нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд хамгааллын бодлогыг дэмжих, хүүхдийн боловсрол цаашдын хөгжилд хувь нэмэр оруулах үүднээс "ИД ШИДИЙН ОРОН" төсөлд хандив өргөх, дэмжлэг үзүүлэх бодлогыг хэрэгжүүлдэг.