Ажилчдад

Манай компани нь ажилтан, ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, туслалцаа дэмжлэг үзүүлэхэд ихээхэн анхаарал хандуулдаг. Бид ажиллагсдадаа дараах дэмжлэгийг үзүүлдэг. Үүнд:

  • Уян хатан ажлын цаг, ажиллах нөхцөл боломжоор хангах

  • Ажиллагсдад орон сууц, машин унаа худалдан авах, гадаад дотоодын их дээд сургуульд суралцаж эрдмийн зэрэг цол хамгаалах, гадаад хэлний мэдлэгээ сайжруулах зэрэг томоохон хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхэд туслалцаа үзүүлэх.

  • Ажиллагсдын эрүүл мэндийг хамгаалах, зөв амьдралын хэвшлийг төлөвшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа.
    Ажлын амжилтын чухал асуудал бол “ эрүүл ажилтан”. Ажилчдынхаа эрүүл мэндийн асуудалд санаа тавьж жилд 40 сая төгрөгийн даатгал бүхий АРД ДААТГАЛ ХХК-ийн “ArdMend ” эрүүл мэндийн даатгалд ажилчдаа хамруулсан. Мөн энэ даатгалын хүрээнд ажилтнууд маань өөрийн гэр бүлийн гишүүд, хайртай хүмүүсээ хөнгөлөлттэй, илүү хялбар нөхцөлөөр эрүүл мэндийн даатгалд хамрагдах боломжийг давхар олгосноороо давуу талтай юм.