Манай компани нь хуулийг дээдэлсэн, мэргэжлийн өндөр түвшинд найдвартай шударга үйлчилгээг үзүүлж, татварын эрх зүйн шилдэг шийдлийг санал болгосноор үйлчлүүлэгч нартаа бодит өгөөжийг хүргэхийг эрхэм зорилгоо болгон ажилладаг билээ. Энэхүү зорилгоо хэрэгжүүлэхэд чадварлаг хүний нөөц хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг юм. Тиймээс бид ажиллагсдаа мэргэжлийн хувьд өсөн дэвжиж, ажлын амжилт гаргахад нь ихээхэн анхаарал хандуулдаг.
Тод Такс ХХК-ийн хувьд чадварлаг мэргэжилтнүүд нь юугаар ч сольшгүй чухал нөөц билээ. Тиймээс бид танд дараах боломжуудыг санал болгож байна.
Мэргэжлийн хувьд өсөн дэвжих боломж
Татварын Мэргэшсэн Нягтлан бодогчийн шалгалтанд бэлдэхэд туслалцаа, дэмжлэг авах
Гадаад болон дотоодын сургалт, семинар, хуралд оролцох
Өндөр зэрэглэлийн мэргэшсэн, туршлагатай мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж суралцах боломж
Таатай цалин урамшууллын систем
Зах зээлд өрсөлдөхүйц цалин
Ажлын гүйцэтгэлээс хамаарсан нэмэлт урамшуулал
Төрөл бүрийн тэтгэмж, дэмжлэг
Таатай ажлын орчин нөхцөл
Нээлттэй, хүнлэг, шударга байгууллагын соёл
Ёс зүйн өндөр хэм хэмжээтэй ажиллагсад
Найрсаг, нийтэч, тусч хамт олон
Бизнесийн төв бүсэд орших оффисийн байр
"Хэрвээ та ТОД ТАКС ТМЗ ХХК-ны өндөр мэргэшсэн, эрч хүчтэй, найрсаг багт нэгдэхийг хүсч байвал дараах Анкет – ийг татан авч өөрийн мэдээллийг бөглөөд recruitment@todtax.mn хаягаар илгээнэ үү."