Монголын Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэг (ТИНЗ)-ийн үйл ажиллагаа нь татварын зохистой бодлогыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах, улс орны эдийн засгийг хөгжүүлэхэд чиглэгдсэн байдаг. Тус нийгэмлэгийн гишүүд нь ТИНЗ-ийн санаачилгаар Австралийн Засгийн Газрын ивээн тэтгэлэгтэйгээр зохион байгуулагдаж буй Уул Уурхайн Татварын Удирдах Түвшний сургалтанд хамрагдлаа. Энэ сургалтын гол зорилго нь Монгол улсад уул уурхайн татварын мэргэжилтнүүдийн ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлийн хүрээнд эдийн засгийн өсөлтийг дэмжих, боловсон хүчний бодлогыг сайжруулах юм.