Тод Такс ТМЗ ХХК болон Мандах их сургууль хамтран "Ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөр"-ийг 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд буюу 5 сарын хугацаанд амжилттай зохион байгууллаа. Хөтөлбөрт Мандах их сургуулийн Нягтлан бодох бүртгэл-Аудит, Нягтлан бодох бүртгэл-Татвар, Нягтлан бодох бүртгэл-Статистикийн 4 дүгээр дамжааны 4 оюутан хамрагдсан бөгөөд Тод Такс ТМЗ ХХК болон манай байгууллагын харилцагч компанид ажиллаж ажлын байрны бодит нөхцөл байдалтай танилцаж дадлагажсан билээ.
2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 5 сар үргэлжилсэн хөтөлбөрийн хүрээнд сурч мэдсэн зүйлс болон тулгарсан асуудал, шийдвэрлэсэн арга зам зэрэг тайлангаа танилцуулж, хөтөлбөрийн талаарх харилцан байр суурь, санал солилцов.
Манай байгууллагын зүгээс хөтөлбөрт амжилттай хамрагдсан 4 оюутанд ажлын байрны урилга, батламж гарын бэлгийн хамт гардуулж амжилт хүслээ.
Шинэ санаачлага гаргаж хамтарч ажилласан Мандах их сургууль болон, хөтөлбөрийн турш идэвх зүтгэлтэй ажилласан нийт оюутнууддаа талархал илэрхийлье.