"ТМЗ - 2022 ЧУУЛГАН"

Татварын мэргэшсэн зөвлөхүүдийн 8-р чуулган 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Пүрэв гарагт зохион байгуулагдаж, Дижитал эдийн засаг дахь татварын сорилт - Татварын мэргэшсэн зөвлөхүүдийн оролцоо сэдвийн хүрээнд:

Төр, хувийн хэвшил, татварын мэргэшсэн зөвлөхүүд оролцож дижитал эдийн засгийн орчинд тулгамдаж буй сорилтуудын талаар ярилцаж, шийдвэрлэх арга замыг хамтдаа эрэлхийлэхийн зэрэгцээ Европ, Ази Номхон далайн бүсийн орнуудын татварын экспертүүдээс туршлага судлах ховорхон боломжийг бүрдүүлээд байгаа билээ.

"ТОД ТАКС ТМЗ" ХХК-ийн зөвлөхүүд тус чуулганд оролцож, санал бодлоо хуваалцаж, туршлага судаллаа.

Татварын мэргэшсэн зөвлөхүүдийн чуулганыг 8 дах удаагаа амжилттай зохион байгуулж байгаа ТМЗ нийгэмлэгийн хамт олонд талархал илэрхийлье...