ТМЗ нийгэмлэгээс 2022 оны 04 дүгээр сарын 12-ний өдөр зохион байгуулагдсан Монгол улсад татварын ёс зүй, бизнесийн ёс зүйн шударга байдлыг бэхжүүлэх зорилгын хүрээнд "ТАТВАРЫН ЁС ЗҮЙ" сэдэвт татварын мэргэшсэн зөвлөхүүдийн хэлэлцүүлэгт манай зөвлөхүүд татварын ёс зүйн орчныг бэхжүүлэх, сайжруулах талаар санал бодлоо илэрхийллээ. ТМЗ нийгэмлэгээс зохион байгуулсан уг хэлэлцүүлэг нь цаашид татварын таатай ёс зүйн орчинг бүрдүүлэхэд чухал нөлөө үзүүлэхүйц үр дүнтэй хэлэлцүүлэг болсонд бид баяртай байна.