ТАТВАРЫН ШИНЖЭЭЧ БЭЛТГЭХ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА

Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгээс жилд нэг удаа зохион байгуулдаг "Татварын шинжээч бэлтгэх сургалт" 11 дүгээр сарын 28-ны өдөр эхлэхээр боллоо.

Татварын шинжээч нь Шүүхийн шинжилгээний хуульд зааснаар шүүхийн шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон, тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн этгээдийг хэлэх бөгөөд татварын шинжээчийн дүгнэлт нь татварын маргаантай холбоотой хэргийг хянан шийдвэрлэхэд гол ач холбогдол бүхий нотлох баримт болдог. Иймд татварын шинжээчийн эрх олгох шалгалтанд тусгай шаардлага, шалгуурыг хангасан холбогдох мэргэжилтнүүд оролцох эрхтэй байдаг ба Тухайлбал:

-Мэргэшсэн нягтлан бодогчийн хугацаагүй эрхтэй мэргэшсэн нягтлан бодогчид;

-Татварын мэргэшсэн зөвлөхийн эрхийг хоёр ба түүнээс дээш сунгуулсан татварын мэргэшсэн зөвлөхүүд;

-Татварын мэргэшсэн зөвлөхийн эрхийг нэг удаа сунгуулсан бол эрх зүйч мэргэжилтэй татварын мэргэшсэн зөвлөхүүд;

-ACCA зэрэгтэй олон улсын нягтлан бодогчид;

-CFA зэрэгтэй мэргэшсэн санхүүгийн шинжээчид багц сургалтанд хамрагдан татварын шинжээчийн шалгалтанд оролцох эрхтэй.

Тус сургалт нь "Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг"-ийн сургалтын танхимд явагдах бөгөөд бүртгэл members.cpta.mn программаар 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл явагдана.