Өнгөрөгч 2015 оны 12-р сарын 30-нд Монголын Татварын Мэргэшсэн Зөвлөхүүдийн Нийгэмлэгээс Татварын Итгэмжлэгдсэн Нягтлан Бодогчийн тангараг өргөх ёслолыг зохион байгууллаа. Ёслолын үйл ажиллагааны үеэр Тод Такс ТМЗ ХХК-ийн нягтлан бодогч Г.Майнбаяр “ТАТВАРЫН ИТГЭМЖЛЭГДСЭН НЯГТЛАН БОДОГЧИЙН ГЭРЧИЛГЭЭ”- гээ гардан авлаа. Ингэснээр Тод Такс ТМЗ ХХК нь өндөр чанартай үйлчилгээ үзүүлэх нарийн мэргэшсэн мэргэжилтнүүдийнхээ бааз суурийг улам бүр бэхжүүлсээр байна.
ТИНБ-ийн тангараг өргөх ёслолын ажиллагааны үеэр
(Тод Такс ТМЗ ХХК-ийн нягтлан бодогч Г.Майнбаяр)