2015 оны тасралтгүй боловсролын сургалтын хүрээнд Тод Такс ХХК-ны санхүүгийн мэргэжилтнүүдээс Татварын Итгэмжлэгдсэн Нягтлан бодогчийг бэлтгэх сургалтанд хамрагдлаа.
Сургалтын зорилго нь "Татварын ерөнхий хууль"-д заасан эрх үүргээ хэрэгжүүлэхтэй уялдан татварын тооцоо хийх, бүртгэж тайлагнах арга зүйг эзэмшсэн татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч бэлтгэх бөгөөд нягтлан бодох бүртгэл, татварын онол, хууль эрх зүй, татварын бүртгэл сэдвүүдээр нийтдээ 9.5 кредит цагийн хичээл заагдах юм.