Олон улсын татварын асуудлууд /Давхар татварын гэрээ/ болон Олон улс дахь үнэ шилжилтийн бодлого, шаардлага, ач холбогдолын талаар сэдэвтэйгээр сургалт зохион байгууллаа

Монгол Улс татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээрийг 1991-2005 онуудад 35 улстай байгуулсан бөгөөд Татварын ерөнхий газарт 2014-2016 онд ЖАЙКА байгууллагаас “Монголын татварын албаны татвар хураалтын үйл ажиллагаа болон олон улсын татварын асуудлыг боловсронгуй болгох нь” сэдэвт төслийг хэрэгжүүлсэн. Уг төслийн хүрээнд ТЕГ-т Олон улсын татварын асуудал хариуцсан нэгж бий болсон.

 Ажилчдын тасралтгүй боловсролыг хангах үүднээс Тод Такс ТМЗ 2017 оны 2 дугаар сарын 4-ний өдөр Олон улсын татварын асуудлууд /Давхар татварын гэрээ/ болон Олон улс дахь үнэ шилжилтийн бодлого, шаардлага, ач холбогдолын талаар сэдэвтэй сургалтыг амжилттай зохион байгууллаа.

 Сургалтанд Тод Такс ТМЗ-ийн ажилчид хамрагдан онолын болон практикийн мэдлэгээ дээшлүүллээ.