Европын татварын мэргэшсэн холбооны Ерөнхийлөгч Пиержиоржио Валентегийн "Үнэ шилжилтийн арга, баримтжуулалт" сэдэвт сургалт зохион байгуулагдан, тус сургалтаар:
-Үнэ шилжилтийн аргууд
-Үнэ шилжилтийн аргуудын туршилт
-Үнэ шилжилтийн баримтжуулалт: Гурван шатлалт хандлага
-Хамааралтай компани хоорондын санхүүгийн ажил, гүйлгээ зэрэг агуулгаар бодит кейс дээр тулгуурлан явагдсан ач холбогдол бүхий сургалт болж өндөрлөлөө.
Олон улсын татварын сургалтыг Монгол улсад хүрэлцэн ирж зохион байгуулсан Европын татварын мэргэшсэн зөвлөхийн холбооны Ерөнхийлөгч, "Линк, кампус" их сургуулийн профессор Пиержиоржио Валенте танд талархал илэрхийлье.