Бид татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогчдын анхдугаар чуулганд оролцлоо

Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэгийн Зөвлөх Үйлчилгээний Менежментийн Хорооноос санаачилан 2015 оны 7 дугаар сарын 2, 3-ны өдрүүдэд татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч (ТИНБ)-ид, түүнчлэн татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхэлдэг ТМЗ компаниуд, аудитын компаниуд, хуулийн нөхөрлөлүүд, татвар төлөгч аж ахуйн нэгжүүд, татварын алба болон бусад төрийн байгууллагын төлөөлөл болсон татварын мэргэжилтнүүдийг оролцуулан Чуулганыг зохион байгуулж байна.

БИД ТАТВАРЫН ИТГЭМЖЛЭГДСЭН НЯГТЛАН БОДОГЧДЫН АНХДУГААР ЧУУЛГАНД ОРОЛЦЛООТод Такс ТМЗ ХХК-ын татварын зөвлөхүүд энэхүү чуулганд оролцож, Монгол улсын татварын тогтолцоонд тулгарч байгаа асуудлууд, тэдгээрийг хэрхэн шийдэх гарцыг хайсан татварын мэргэжилтэн, судлаачдын илтгэлүүд, онол практикийн санал дүгнэлтүүдийг хамтдаа хэлэлцэж байна.

БИД ТАТВАРЫН ИТГЭМЖЛЭГДСЭН НЯГТЛАН БОДОГЧДЫН АНХДУГААР ЧУУЛГАНД ОРОЛЦЛООИлтгэл, хэлэлцүүлэг нь Оршин суугч бус этгээдийн НӨАТ-ын хууль ба практикийн асуудлууд, Давхар татварын гэрээ ба дотоодын хууль, тогтоомжийн үйлчлэл гэсэн хоёр томоохон сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа юм.

Чуулганы талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.convention.mn вэбсайтанд хандана уу.