2023 оны "Шилдэг Татварын мэргэшсэн зөвлөх хуулийн этгээд"-ээр шалгарлаа.

Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгээс жил бүр зохион байгуулдаг шинэ жилийн баяр 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр болж өнгөрлөө. Тус цэнгүүнээр Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгээс тухайн жилийн ажлын үр дүн, амжилтаараа манлайлж шилдгээр шалгарсан гишүүдээ алдаршуулсан юм. Тод Такс ТМЗ ХХК-н хувьд 2023 оны "Шилдэг Татварын мэргэшсэн зөвлөх хуулийн этгээд"-ээр шалгарлаа.

Бидэнд итгэл хүлээлгэн хамтран ажилладаг харилцагчид болон идэвх зүтгэлтэй, хариуцлага, чанартай үйлчилгээг харилцагчидадаа хүргэж ажиллахыг зорьдог чадварлаг хамт олондоо баяр хүргэе.