ТОД ТАКС ТМЗ ХХК-ны захирал Ж.УЯНГА нь хуульчийн тангараг өргөлөө.

 

 Тус компанийн захирал Ж.Уянга /ТМЗ, МНБ/ нь 2017 оны 10 сарын 23өдөр  Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагыг хангаж хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээгээ гардан авлаа. Манай байгууллагаас хэрэгжүүлж буй хамт олныхоо  мэдлэг чадварыг байнга дээшлүүлэх бодлогын бодит үр дүн нь үүгээр илэрч байна. Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг илүү мэргэжлийн түвшинд хүргэхийн тулд бид өөрсдийн мэдлэгийг тасралтгүй хөгжүүлсээр байх болно.