Яагаад тод такс тмз гэж?
 
MN EN

Санхүүгийн тайлан бэлтгэх

Манай чадварлаг мэргэжилтнүүд үйлчлүүлэгч байгууллагынхаа санхүүгийн тайланг Монгол улсын хууль тогтоомж болон НББОУС-д нийцүүлэн мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэдэг. Бид санхүүгийн анхан шатны баримтанд үндэслэн санхүүгийн тайланг бэлтгэх хүртлэх үе шатанд хийгдэх бүхий л ажиллагааг баримтжуулан, холбогдох баталгаажуулалтыг хийж архивлан харилцагчид хүлээлгэн өгдөг. Манай компани нь зөвхөн санхүүгийн тайлан гаргах үйлчилгээ төдийгүй татварын тайлан бэлтгэх үйлчилгээг ч мөн хослуулан хүргэдэг. Бид санхүү болон татварын үйлчилгээний харилцан уялдааг ханган, нарийн хянамгай хандан тайланг бэлтгэснээр үйлчлүүлэгчид учрах ирээдүйн эрсдлийг үлэмж хэмжээгээр бууруулах боломж бүрдүүлдэг юм. Мөн санхүү, татварын тайлан бэлтгэх цогц үйлчилгээнээс гадна нягтлан бодох бүртгэлийн ажиллагааг хэсэгчлэн гүйцэтгэх үйлчилгээг ч бид үйлчлүүлэгчиддээ санал болгодог юм.