Яагаад тод такс тмз гэж?
 
MN EN

Татварын үйлчилгээ

Татварын зөвлөгөө өгөх

Манай мэргэшсэн зөвлөхүүд таньд тулгарч байгаа татварын холбогдол бүхий хүндрэлтэй асуудлын хүрээнд зөвлөгөө өгч, хуулийн дагуу үр дүнтэй шийдвэрлэхүйц боломжит хувилбаруудыг дэвшүүлэх замаар асуудлыг шийдвэрлэж, онол практикийн түвшинд санал дүгнэлт гаргадаг.

 

Татварын тайлан, мэдээ бэлтгэх

Манай чадварлаг мэргэжилтнүүд үйлчлүүлэгч байгууллагынхаа татварын бүхий л төрлийн тайлан болон мэдээг Монгол улсын хууль тогтоомж болон олон улсын гэрээнд нийцүүлэн мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэдэг. Бид санхүүгийн анхан шатны баримтанд үндэслэн татварын тайланг бэлтгэх хүртлэх үе шатанд хийгдэх бүхий л ажиллагааг баримтжуулан, холбогдох баталгаажуулалтыг хийж архивлан харилцагчид хүлээлгэн өгдөг. Манай мэргэжилтнүүд татвар болон санхүүгийн үйлчилгээг хослуулан тэдгээрийн харилцан уялдаанд нарийн хянамгай хандан тайланг бэлтгэснээр үйлчлүүлэгчид учрах ирээдүйн эрсдлийг үлэмж хэмжээгээр бууруулах боломж бүрдүүлдэг юм.

 

Татварын хяналт шалгалтанд төлөөлөн оролцох

Манай мэргэжилтнүүд татварын төрөл бүрийн хяналт шалгалт болон нийгмийн даатгалын шалгалтанд үйлчлүүлэгчийнхээ хууль ёсны эрх, ашиг сонирхлыг дээд хэмжээнд хамгаалан төлөөлөн оролцдог. Бид мэргэжлийн ур чадвар, ажлын туршлагандаа түшиглэн шалгагч байгууллагатай нягт холбоотой ажиллаж, гарч болох эрсдлийг багасгахад шаардах нотлох баримт болон үйлчлүүлэгчийн талд эерэгээр шийдвэрлэж болох хуулийн боломжийг хугацаа алдалгүй тодорхойлж бодитой ажлын үр дүнг бий болгохыг зорьдог.

 

Татвартай холбоотой маргаантай асуудлыг шийдвэрлэхэд биечлэн төлөөлөх

Манай мэргэжилтнүүд татварын маргаан таслах зөвлөл болон шүүхийн шатанд үйлчлүүлэгчийнхээ хууль ёсны эрх, ашиг сонирхлыг дээд хэмжээнд хамгаалан төлөөлөн оролцдог. Бид мэргэжлийн ур чадвар, ажлын туршлагандаа түшиглэн шалгагч байгууллагатай нягт холбоотой ажиллаж, гарч болох эрсдлийг багасгахад шаардах нотлох баримт болон үйлчлүүлэгчийн талд эерэгээр шийдвэрлэж болох хуулийн боломжийг хугацаа алдалгүй тодорхойлж бодитой ажлын үр дүнг бий болгохыг зорьдог.

 

Татвартай холбоотой асуудлыг судалж, санал дүгнэлт гаргах

Манай зөвлөхүүд гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагчдад зориулан татварын орчинг судлаж ашигтай хөрөнгө оруулалт хийхэд нь туслалцаа үзүүлдэг. Бид монголын татварын орчин болон хууль эрх зүйн хүрээнд хөрөнгө оруулалтаас олох ашиг болон эрсдэлийн түвшинг судлан мэдээллээр хангадаг.

 

Татварын хяналт шалгалт хийх, эрсдлийг үнэлэх

Бид үйлчлүүлэгч байгууллагынхаа бэлтгэгдсэн татварын тайлангуудад мэргэжлийн үл итгэх байдлаар хандан, татварын багц хуулийн дагуу аудитын шалгалт хийж тухайн үйлчлүүлэгчид учирч болох эрсдлийг бүрэн тодорхойлдог. Манай татварын хяналтын баг үйлчлүүлэгч байгууллагын удирдлагад тухайн байгууллагын үйл ажиллагааны хүрээнд татварын хуулийн хэрэгжилтийн байдлыг тогтоож, хуулийн дагуух татварын боломжит эрсдлийг тооцож тайлагнадаг.