Яагаад тод такс тмз гэж?
 
MN EN

Нягтлан бодох бүртгэлийн үйчлилгээ

Санхүүгийн тайлан бэлтгэх

Манай чадварлаг мэргэжилтнүүд үйлчлүүлэгч байгууллагынхаа санхүүгийн тайланг Монгол улсын хууль тогтоомж болон НББОУС-д нийцүүлэн мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэдэг. Бид санхүүгийн анхан шатны баримтанд үндэслэн санхүүгийн тайланг бэлтгэх хүртлэх үе шатанд хийгдэх бүхий л ажиллагааг баримтжуулан, холбогдох баталгаажуулалтыг хийж архивлан харилцагчид хүлээлгэн өгдөг. Манай компани нь зөвхөн санхүүгийн тайлан гаргах үйлчилгээ төдийгүй татварын тайлан бэлтгэх үйлчилгээг ч мөн хослуулан хүргэдэг. Бид санхүү болон татварын үйлчилгээний харилцан уялдааг ханган, нарийн хянамгай хандан тайланг бэлтгэснээр үйлчлүүлэгчид учрах ирээдүйн эрсдлийг үлэмж хэмжээгээр бууруулах боломж бүрдүүлдэг юм. Мөн санхүү, татварын тайлан бэлтгэх цогц үйлчилгээнээс гадна нягтлан бодох бүртгэлийн ажиллагааг хэсэгчлэн гүйцэтгэх үйлчилгээг ч бид үйлчлүүлэгчиддээ санал болгодог юм.

 

Нягтлан бодох бүртгэлийн зөвөлгөө өгөх

Манай мэргэшсэн зөвлөхүүд таньд тулгарч байгаа нягтлан бодох бүртгэлийн холбогдол бүхий хүндрэлтэй асуудлын хүрээнд зөвлөгөө өгч, хуулийн дагуу үр дүнтэй шийдвэрлэхүйц боломжит хувилбаруудыг дэвшүүлэх замаар асуудлыг шийдвэрлэж, онол практикийн түвшинд санал дүгнэлт гаргадаг.

 

Нягтлан бодох бүртгэл, татварын дадлагажуулах сургалт

Бид нягтлан бодох бүртгэл, татварын чиглэлээр зөвлөгөө өгөхийн зэрэгцээ үйлчлүүлэгч байгууллагын нягтлан бодогч нарт НББОУС, НББ-ын хууль, татварын багц хууль, холбогдох дүрэм журам, аргачлалыг хэрхэн өөрийн байгууллагын онцлогт тохируулан хэрэгжүүлэх талаар нарийвчилсан зөвлөгөөг өгч тэдгээрийг практик хэрэглээнд дадлагашуулах сургалтыг зохион байгуулдаг.