Яагаад тод такс тмз гэж?
 
MN EN

Бидний тухай

Бидний түүх       

Тод такс ХХК нь Од Такс ТИН ХХК нэртэйгээр 2007 онд Монгол улсын   хуулийн дагуу санхүү, нягтлан бодох бүртгэл, татварын зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр үүсгэн байгуулагдсан билээ. Манай байгууллага үйл ажиллагаа явуулж эхэлсэн тэр л үеээс өөрсдийн үйлчилгээг чанартай, найдвартай, хүртээмжтэй байлгахыг хичээж ТАНЫ СОНГОЛТ БИДНИЙ АМЖИЛТ уриатайгаар ажиллаж ирсэн билээ. Бид 2007 оноос хойш ажиллах хугацаандаа ТМЗ, МНБ, Эрх зүйч болон Өмгөөлөгчдөөс бүрдсэн мэргэшсэн, чадварлаг, эвсэг хамт олныг бүрдүүлж чадсан нь бидний цаашдын тасралтгүй үйл ажиллагааны баталгаа болж байна. Бид амжилтанд хүрэхийн төлөө шургуу хөдөлмөрлөхийн   зэрэгцээ татварын бодлого, хууль эрх зүйг таниулах зорилготойгоор нийгэм рүү чиглэсэн нилээдгүй ажлыг зохион байгуулж, тогтмол дэмжиж ажилласаар байна.

 

Алсын хараа

Монгол улсын татварын хууль, эрх зүйн хүрээнд шилдэг мэргэшсэн зөвлөх үйлчилгээ бүхий Олон улсад танигдсан компани болох.

 

Эрхэм зорилго

Хуулийг дээдэлсэн, мэргэжлийн өндөр түвшинд найдвартай шударга үйлчилгээг үзүүлж, татварын эрх зүйн шилдэг шийдлийг санал болгосноор үйлчлүүлэгч нартаа бодит өгөөжийг хүргэхэд ТОД ТАКС ХХК-ний эрхэм зорилго оршино.