Яагаад тод такс тмз гэж?
 
MN EN

Захирлын мэндчилгээ

 

Эрхэм таньд “Тод Такс” ХХК-ын хамт олноос энэ өдрийн мэнд хүргэе. Манай байгууллагын үйл ажиллагаатай танилцахаар энэхүү хуудсаар зочилж буй танд энэ өдрийн мэнд хүргэе. Манай байгууллага 2007 оноос эхлэн санхүү, нягтлан бодох бүртгэл болон татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг үзүүлж байна. Бид үүсгэн байгуулагдсанаасаа хойш чадварлаг туршлагатай хамт олноор багаа бүрдүүлэн, найдвартай чанартай үйлчилгээг хэрэглэгчиддээ хүргэхийг өдөр бүр зорин ажилласаар байна.

Баг хамт олныхоо мэдлэг чадварыг улам хөгжүүлэхэд бид онцгойлон анхаарал хандуулан, мэргэжлийн болоод хувь хүний хөгжлийн хөгжүүлэх сургалт, хөтөлбөрт тасралтгүй хамруулж байна. Бид жил бүр ахиц дэвшлийг урьтал болгон үйл ажиллагааны явц, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн байдалд дүн шинжилгээ хийдэг. Үүнийхээ үр дүнг харгалзан хамгийн үр өгөөжтэй арга барилаар ажиллахаар шинэчлэл хөгжүүлэлтийг цаг алдалгүй хийсээр байна. Манай хамт олон таны татвар болон санхүүгийн байдалд бүх мэдлэг чадвар, сэтгэл зүтгэлээ зориулан ажиллахад бэлэн байна.