Яагаад тод такс тмз гэж?
 
MN EN

Олимпиад зохион байгуулах

Тод Такс ТМЗ ХХК нь 2014 оны 6 сард Татварын бүртгэлийн Улсын Анхдугаар Онлайн Олимпиадыг Новасофт ХХК-тай хамтран Татварын мэргэшсэн зөвлөх нийгэмлэгийн 10 жилийн ойн хүрээнд амжилттай зохион байгуулсан. Тус олимпиад нь нийт оролцогчдыг дараах мэргэшлийн түвшинд ангилж мэдлэг ур чадварыг нь сорьсон юм.

  • Татварын мэргэшсэн нягтлан бодогч
  • Нягтлан бодогч
  • Татварын улсын байцаагч
  • НББ-н чиглэлээр суралцдаг оюутан

Татварын хуулийн хэрэглээг нэмэгдүүлэх болон тухайн салбарт ажиллаж байгаа нягтлан бодогч, татварын улсын байцаагч болон тус чиглэлээр суралцаж байгаа оюутнуудын мэдлэг чадварыг сорих зорилготой нээлттэй улсын хэмжээнд зохион байгуулагдсан анхны олимпиад юм. Тус олимпиад нь 2 үе шаттайгаар зохион байгуулагдсан. Шалгаруулалтын 1-р үе шатанд оролцогчид онлайнаар мэдлэг чадвараа сорьсон бөгөөд 2-р шатанд тэнцсэн оролцогчид Татварын Ерөнхий Газрын байранд хүрэлцэн ирж олимпиадад оролцсон юм.

Улсын Анхдугаар Татварын Бүртгэлийн Онлайн Олимпиадын зохион байгуулалтын талаарх хэвлэлийн бага хурлын үеэр

(Зүүн гар талаас ТМЗ Нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Д.Шинэбаатар, Тод Такс ТМЗ ХХК-ийн ерөнхий захирал У.Оюунаа, Нова Софт ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Тогтуун, ТЕГ-ын татвар төлөгчдөд үйлчлэх газрын улсын байцаагч Н.Галбадрах)

 

Улсын Анхдугаар Татварын Бүртгэлийн Онлайн Олимпиадын 2-р шатны шалгаруулалтын үйл явц

 

Улсын Анхдугаар Татварын Бүртгэлийн Онлайн Олимпиадын шагнал гардуулалт