Оюутны дадлага

ТОД ТАКС ТМЗ компанийн хамт олон нягтлан бодох бүртгэл болон няравын чиглэлээр их, дээд сургуульд суралцаж байгаа оюутнуудыг хүлээн авч практик мэдлэг олгох болон нягтлан бодогчийн  баримтлавал зохих ёс зүйн хэм хэмжээнд суралцуулж байна. Бид чадварлаг нягтлан бодогч, санхүүгийн мэргэжилтэн болоход нь туслаж, цаашид өөрийн байгууллагын шаардлагад нийцэх нягтлан бодогчийг бүрдүүлэн ажиллаж байна.

Дадлагажих оюутанд тавигдах шаардлага:

  • Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлээр суралцаж байгаа
  • 3.2 буюу B үнэлгээнээс дээш
  • Их, дээд сургуулийн 3,4-р курс эсвэл шатласан хөтөлбөрийн 1 курсын оюутан байх

Дадлага хийх оюутны бүрдүүлэх материал:

  1. Дадлагын удирдамж
  2. Дадлага хийлгэхийг хүссэн сургуулийн албан бичиг
  3. Цахим үнэмлэхийн хуулбар
  4. 2 хувь цээж зураг
  5. Сургалтын албаны баталгаажуулсан дүнгийн тодорхойлолт
  6. Дадлагажигчийн анкет /илгээх боломжтой байх/

Хэрэв та дадлага хийхээр сонирхож байвал дадлагажигчийн анкет -г татан авч өөрийн мэдээллийг бөглөөд recruitment@todtax.mn хаягаар илгээх эсвэл компанийн байран дээр хүлээн авч байна. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх хаягаар холбогдоно уу. Утас: +976-98117616, +976-7015001